Нийслэлийн Налайх дүүрэг рүү чиглэсэн 20 орчим километр автозамыг барих бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Тус замыг барихдаа хуучин хатуу хучилттай автозамыг хуулж, хажуу талаар нь сайжруулсан гэх шороон замаар зорчиж байгаа. Харин сайжруулсан гэх шороонд замд, тоос шороо их байгаа тухай иргэн бүр шүүмжилж байна.
Гэтэл тус сайжруулсан гэх шороон замыг барихад 1,8 тэрбум төгрөг зарцуулж, замын арчилгаанд 1,4 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын захирагчийн албанаас төсөвлөсөн тухай мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол тус 3,2 тэрбум төгрөгөөр хатуу хучилттай автозам барихад хангалттай хүрэлцэх ажээ.
Налайхын 20.9км авто замын ажилтай холбогдуулан Түр зам барихад 1,8 тэрбум зарцуулсан Тэгвэл одоо тэрхүү Түр замыг арчилхад 1,4 тэрбум тѳгрѳг баталсан бна Анхнаасаа зѳв тѳлѳвлѳсѳн бол бараг дээрх 3,2 тэрбум тѳг хатуу хучилтай зам барих блаа pic.twitter.com/rpwE03UAAt
— Xac (@Xac7) May 30, 2019