Д.Энхбадрах: Халуураад байна гэх шалтгаанаар өглөөний цайндаа оролгүй үлдсэн цэрэг өндрөөс унасан байдалтай олдсон. Одоогоор биеийн байдал нь хүнд байна /LIVE/

Д.Энхбадрах: Халуураад байна гэх шалтгаанаар өглөөний цайндаа оролгүй үлдсэн цэрэг өндрөөс унасан байдалтай олдсон. Одоогоор биеийн байдал нь хүнд байна /LIVE/

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн ангид алба хааж байсан цэрэг цонхоороо үсэрч, биеийн байдал нь сайнгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжил хариуцсан орлогч Д.Энхбадрах, "19 настай хугацаат цэрэг халуураад байна гэх шалтгаанаар өглөөний хоолонд оролгүй цэргийн байрандаа үлдсэн бөгөөд цэргийн ангийн хойд хаалганы ойролцоо гурван давхраас үсэрсэн байдалтай олдсон. Одоогоор цэргийн биеийн байдал хүнд байна. Уг нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Ангийн зүгээс болон дотоодын цэргийн ангиас алба хаагчийн эмчилгээтэй холбоотой бүхий л дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байгаа. 

Ямар нэгэн байдлаар дотоодын цэргйн ангид дүрмийн бус харилцаа байхгүй. Цэргийн ангийн бүх байршилд хяналтын камер байдаг бөгөөд бүгд ажиллагаатай. Дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд сайтар анхаарч ажилладаг. Уг байлдагчийн хувьд 2023 оны хоёрдугаар ээлжинд татагдсан. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйн ямар нэгэн доголдол гараагүй. Мөн бусад байлдагчдын адил сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авч байсан. Тангарагийн баяр болох үеэр тухайн цэргийн ар гэрийнхэн болон найз нөхөд ирсэн бөгөөд тэр үед ч байлдагчийн сэтгэл санаа хэвийн, ямар нэгэн асуудал байгаагүй гэж үзсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжүүлэн нарийн шалгаж байна" гэлээ.

ҮЗЭХ: