Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас 1300 гаруй хүн сураггүй алга болоод байна

Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас 1300 гаруй хүн сураггүй алга болоод байна

Өнгөрсөн лхагва гарагт Хятад-Балбын хил дээр болсон үерийн улмаас сураггүй алга болсон 1300 гаруй хүнийг эрэн хайж, аврах шуурхай ажиллагаа явагдсаар байна. Сураггүй болсон иргэдийн 700 гаруй нь гадаадын иргэд байгаа аж.

Уулнаас их хэмжээний үер буухад чухам юу нөлөөлснийг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байгаа ба урьдчилсан байдлаар уулын өндөрт хуримтлагдсан мөсөн гол ховхорсон, хөрсний нуралт үүссэн зэрэг нь нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Агшин зуурын дотор болсон уг байгалийн гамшгийн улмаас хилийн ойролцоо байрлах тосгод, зам гүүрнүүд сүйдэж, олон зуун хүн амь үрэгдээд байна. Одоогийн байдлаар уг байгалийн гамшгийн улмаас 389 хүн амь үрэгдсэн нь батлагдаад байна.

Гамшигт өртсөн бүс нутагт урсаж буй голын урсгалын дээд хэсэг хад чулуунд боогдсон байдалтай байгаа ба уг байгалийн “далан” нурсан тохиолдолд дахин үер болох аюултай тул аврагчид эрэн хайх, аврах ажиллагаагаа цаг нартай уралдан явуулж байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө