Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор НОБГ-ын дэргэдэх цэцэрлэг нээлтээ хийлээ

Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор НОБГ-ын дэргэдэх цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцжээ. Энэхүү цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэсэн аж. Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлж байна.