"Miss Earth 2023" тэмцээний санал хураалтад Монголын мисс Б.Мөнхчимэг шилдэг тавд багтжээ

"Miss Earth 2023" тэмцээний санал хураалтад Монголын мисс Б.Мөнхчимэг шилдэг тавд багтжээ

"Эх дэлхийн мисс-2023" тэмцээнийг Вьетнам улсад арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус тэмцээн энэ жил эх орноо төлөөлөн мисс Б.Мөнхчимэг амжилттай оролцож байна. Тэмцээний "Best Appearance" номинацийн санал хураалт эхэлсэн бөгөөд дэмжиж буй улс орныхоо миссийн зураг дээр лайк дарж, түгээж саналаа өгөх боломжтой. Санал хураалтын нэгдүгээр шатанд 117 сая хүн амтай Филиппин, 98 сая хүн амтай Вьетнам, 54 сая хүн амтай Мяньмар, 16 сая хүн амтай Камбож улсуудтай мөр зэрэгцэн Монголын мисс өндөр санал авч, шилдэг тавд багтжээ. Энэ номинацийн шилдэг тавд орсноор "Miss People’s Choice" номинацийн төлөө цуглуулж байгаа оноогоо арванхоёрдугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хоёр дахин өсгөх боломжтой болох гэнэ. Санал хураалтаар хамгийн өндөр лайк, шэйр авсан таван оролцогчийг шалгаруулж, хамгийн өндөр саналтай нэг оролцогч нь шилдэг 20 оролцогчид өрсөлдөх эрхээ авах юм.