Гурван солонгос хүний хийх ажлыг хоёр монгол хүн хийдэг тул нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүчин Монголчууд болсон гэж БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

Гурван солонгос хүний хийх ажлыг хоёр монгол хүн хийдэг тул нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүчин Монголчууд болсон гэж БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-ын айл нүүлгэлтийн үйлчилгээний гол ажиллах хүч Монгол улсын иргэд байгаа талаар тус улсын “Korea Herald” сайтад өчигдөр /2023.12.09/ мэдээлжээ.

Нүүлгэлтийн салбарыг монгол хүнгүйгээр авч явахад хэцүү болсон тухай энэ салбарын бизнес эрхлэгчид дээрх сонинд тайлбарласан байна. Тухайлбал энэ салбарт ажиллах залуу хүн дотоодоос олддоггүй бөгөөд ихэвчлэн 40-өөс дээш насныхан олддог аж. Гэтэл цөөн тооны залуу монгол ажилчид олон солонгос хүний ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг бөгөөд чин сэтгэлээсээ ажилладаг. Мөн олон монгол иргэнтэй байх тусам зардлаа хэмнэдэг гэж бизнес эрхлэгчид ярьжээ. Түүнчлэн Солонгосчуудын хувьд 40-өөс дээш насныхан энэ салбарт ажилладаг бол гадаадынхан 20-иод насныхан байдаг бөгөөд хоёр монгол залуу гурван солонгосын ажлыг хийдэг байна.

Эх сурвалж: Korea herald news