Самсунгийн ерөнхийлөгчийн хөгжилтэй зураг Өмнөд Солонгост дуулиан дэгдээжээ

Самсунгийн ерөнхийлөгчийн хөгжилтэй зураг Өмнөд Солонгост дуулиан дэгдээжээ

Самсунг Электроникс компанийн ерөнхийлөгч И Жэ Ёны хөгжилтэй дүр төрхийг харуулсан гэрэл зураг өчигдөр /2023.12.08/ Өмнөд Солонгосын онлайн ертөнцийг шуугиулсан байна.

Түүнийг хэнтэй ингэж харьцсан байж болох талаар олон таамгийг хүмүүс дэвшүүлцгээжээ. Лхагва гарагт/2023.12.06/ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл тэргүүтэй албаны хүмүүс тус улсын хоёр дахь том хот Бусаны уламжлалт хүнсний захад зочилсон юм. Ерөнхийлөгчийг Самсунгийн тэргүүн дагалдаж явсан аж. Өөртэй нь анх удаа нүүр тулсан Бусаны оршин суугчид сэтгэл хөөрлөө барьж дийлээгүй тул И Жэ Ён тэдэнд тайван байхыг ийнхүү гуйсан бололтой.
“Ерөнхийлөгчийг дагалдсан бүх хүмүүс захад зочилсон нь сайхан үйл явдал байлаа. И Жэ Ён маш алдартай. Иргэд түүнд ойртож, гар барих, зургаа хамт авхуулахыг гуйж байсан. Ерөнхийлөгчийг дагалдаж яваа тул эмх журамтай, чимээгүй байхыг тэр хүмүүсээс гуйсан юм” гэж Өмнөд Солонгосын жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес хариуцсан сайд И Ён сошиал хуудсандаа тайлбарлажээ.

                                                                                                       Эх сурвалж: Yonhap news