Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Москвад айлчилж, Оросын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийжээ. Уулзалтын үеэр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Газын зурваст Израилын бөмбөгдөлтийг зогсоохыг уриалж, тэнд болж буй үйл явдлыг "геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" гэж нэрлэсэн байна.
Интерфакс агентлагийн мэдээлснээр, "хэлэлцээрийн үеэр В.Путин Саудын Араб руу явах замдаа "Ираны нийслэл Тегеранд бууж, түнштэйгээ уулзахыг хүссэн гэж хошигносон бол үүний хариуд Э.Раиси Иран улс В.Путиныг хүлээн авахад бэлэн" гэж мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Оросын арми Украин руу довтолж эхэлснээс хойш Иран Москватай ойр дотно харилцаатай байгаа дэлхийн цөөхөн орны нэг юм. Мөн Тегеран ОХУ-д зэвсэг нийлүүлдэг бөгөөд Оросын арми Украины чухал дэд бүтцэд довтолсон "Шахед" хэмээх дроныг нийлүүлсэн юм.
Эх сурвалж: BBC