"Хойд солонгос хиймэл дагуул хөөргөж, Орос руу зэвсэг шилжүүлснийг эрс буруушааж байна" гэж Их-7 бүлэг мэдэгдэл гаргажээ

"Хойд солонгос хиймэл дагуул хөөргөж, Орос руу зэвсэг шилжүүлснийг эрс буруушааж байна" гэж Их-7 бүлэг мэдэгдэл гаргажээ

Хойд солонгос /БНАСАУ/ саяхан тагнуулын хиймэл дагуул хөөргөж, Орос руу зэвсэг шилжүүлснийг Их 7 бүлгийн удирдагчид "хатуу" буруушааж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг шууд зөрчиж байна гэж мэдэгджээ. 

АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали, Японы удирдагчид цахимаар уулзсаныхаа дараа ОХУ-ын Украин дахь дайн, Израиль болон Хамасын зэвсэгт бүлэглэлийн хооронд дайн үүссэн зэрэг дэлхийн олон асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Мөн тэд мэдэгдэлдээ, "Бид 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баллистик пуужингийн технологи ашиглан хөөргөсөн. Хойд солонгосоос Орос руу зэвсэг шилжүүлсэн зэрэг нь НҮБ-ын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг шууд зөрчиж байгааг бид эрс буруушааж байна" гэжээ. Учир нь НҮБ-ын аюулгүй байдлын тогтоолд, "баллистик пуужингийн технологи ашиглан харвах, зэвсгийн наймаа хийхийг хориглосон" байдаг ажээ.

Эх сурвалж: Yonhap




Өнөөдөр үхэр өдөр

18 минутын өмнө