"В.Путиныг Саудын Арабад айлчилахад тусгай зөвшөөрөлтэй дөрвөн сөнөөгч онгоц дагалдан ниссэн" гэж Д.Песков мэдээлжээ

"В.Путиныг Саудын Арабад айлчилахад тусгай зөвшөөрөлтэй дөрвөн сөнөөгч онгоц дагалдан ниссэн" гэж Д.Песков мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2023.12.06/ АНЭУ болон Саудын Арабад айлчилсан байна. Түүнийг Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайян, Саудын Арабад тус улсын угсаа залгамжлах ханхүү, сайд нарын зөвлөлийн дарга Мухаммед бен Салман Аль Сауд нар угтан авсан байна. 

Харин тэдний яриа хэлэлцээний ихэнх нь хаалттай болсон байна. Мөн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, "Абу-Даби руу хийсэн нислэгийн туршид В.Путины нисэх онгоцыг бүрэн зэвсэглэсэн Су-35 загварын дөрвөн сөнөөгч онгоц хамгаалан  явсан ба  эдгээр онгоцнуудын нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг авсан" гэж мэдэгджээ.