Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа

Ши Жиньпин Европын Холбооны удирдлагуудтай уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай /2023.12.07/-ны өдөр уулзсан тухай Хятадын төв телевиз мэдээлэв.

Тодруулбал, Уулзалт Бээжин хот дахь "Дяоюйтай" төрийн ордонд болсон байна. Хятад-Европын дээд хэмжээний 24 дэх удаагийн уулзалт орон нутгийн цагаар 11:00 цаг орчимд эхэлсэн аж. Энэ удаагийн хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх ёстой байсан боловч Украины асуудлаар Европын Холбоонд /ЕХ/ санал зөрөлдөөн гарсны улмаас Европын тал хөтөлбөрөө танажээ. Гол үйл явдлууд өнөөдөр /2023.12.07/ болох бөгөөд үүний дараа Ш.Мишель Европыг зорих аж. Харин Фон дер Ляйен Бээжинд дахин нэг өдөр үлдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. "Хятад, ЕХ нь дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үүрэгтэй. Бид хөгжилд илүү их түлхэц өгч, дэлхийн засаглалыг удирдан дэмжих ёстой. Хятад-Европын харилцаа нь дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг. Дэлхий дахинд "их өөрчлөлт явагдаж байна" гэж Хятадын удирдагч Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нарт хэлжээ.