Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ гаргажээ

Зураач А.Чадраабал АНУ-д үзэсгэлэнгээ гаргажээ

Зураач Адьяабазарын Чадраабал “HUMANKIND-NEW HORIZONS: A VOYAGE THROUGH TIME AND SPACE” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ АНУ-д  дахин гаргажээ.

Тэрбээр Калифорни мужийн Лос Анжелес хотын ТАГ галерейд энэ сарын 06-наас 2024 оны нэгдүгээр сарын 04 хүртэл уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх аж. Энэхүү үзэсгэлэнд хүн төрөлхтний оюун санааны философи үзэл, хүний амьдралын оршин байх, хүрээлэн буй орчлон ертөнцийн сав шим хүч энерги, шинжлэх ухааны одоо цагийн хувьсал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг агуулгатай 20 гаруй тосон болон холимог техникээр бүтээгдсэн уран зургууд багтжээ.

Зураач А.Чадраабал 2023 онд гэхэд АНУ-ын хоёр хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, Австри, Герман, Франц улсад болсон олон улсын зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцжээ. Сонирхуулахад, тэрбээр аавтайгаа хамт Канадын “Veloo foundation” байгууллагын дэмжлэгээр “HUMANKIND” сайн үйлсийн үзэсгэлэнгээ 2023 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-н хүртэл Монгол Улсын “Монгол Арт Галерей”-д зохион байгуулж байгаа билээ.