Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ.

Өнөөдөр /2023.12.07/ 13:00 цагт түүх, 16:00 цагт англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм. Энэ удаагийн шалгалтад нийт 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн зургаан байршилд явуулж байгаа юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 23, 39, 57, Сүхбаатар дүүргийн 1, 6, 45 дугаар сургууль дээр шалгалт болж байна. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авчирна. Шалгалтад орохдоо дээр заасан бичиг баримтаас өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.