Сэлэнгэд “Гахайн афирик мялзан” өвчин гарч, 36 гахайг утгалд оруулжээ

Сэлэнгэд “Гахайн афирик мялзан” өвчин гарч, 36 гахайг утгалд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн “Сүм”-ийн 5 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Г-ийн 36 гахай аравдугаар сарын 23-ны өдөр “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд аравдугаар сарын 26-ны өдрийн  23-619 дүгээр хариугаар онош тогтоогдсон байна.

Улмаар тус сумын Засаг даргын аравдугаар сарын 27-ны өдрийн А/143 дугаар  захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хяналтын 3 цэгт Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан иргэн Г-ын өвчилсөн 36 гахайг зориудаар устгаж, 6370 м2 талбайд халдваргүйтгэл хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул Цагааннуур сумын Засаг даргын арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн А/165 дугаар захирамжаар цуцалсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.