Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган эрүүдэн шүүлгэж, эсвэл амиа хорлосны улмаас Бээжингийн цэргийн эмнэлэгт нас барсан гэж мэдээлжээ

Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган эрүүдэн шүүлгэж, эсвэл амиа хорлосны улмаас Бээжингийн цэргийн эмнэлэгт нас барсан гэж мэдээлжээ

Өнгөрсөн долдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган тус улсын дээд албан тушаалтнуудын эмчлүүлдэг Бээжингийн цэргийн эмнэлэгт эрүүдэн шүүлт эсвэл амиа хорлосны улмаас нас барсан хэмээн Хятадын өндөр албан тушаалтнуудын ойрын эх сурвалжаас иш татан Politico мэдээлжээ. 

Харин Цинь Ган өнгөрөгч зургадугаар сарын 25 /2023.06.25/-нд Шри Ланкийн гадаад хэргийн сайд Мохамед Али болоод ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко нартай уулзсаныхаа дараа гэнэт алга болсон юм.

Politico сайтын мэдээлэлд, "Оросын дэд сайд Бээжинд айлчилахдаа Ши Жиньпинд түүний гадаад хэргийн сайд болон Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтнууд барууны тагнуулын албанд буулт хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Андрей Руденкогийн үгээр бол Цинь Ган нар нь Хятадын цөмийн нууцыг барууны тагнуулын албанд шилжүүлсэн гэжээ. Харин БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфуг өнгөрсөн аравдугаар сар /2023.10/-д албан тушаалаас нь огцруулсан юм. 

Эх сурвалж: NEXTA