ШУУРХАЙ: "Монгол оюутны гараас атгаж, биед нь хүрсэн" хэмээн БНСУ-ын цэргийн албан тушаалтныг шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Монгол оюутны гараас атгаж, биед нь хүрсэн" хэмээн БНСУ-ын цэргийн албан тушаалтныг шалгаж эхэлжээ

БНСУ-ын цэргийн албан тушаалтныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ монгол оюутанд бэлгийн дарамт учруулсан хэрэгт сэжиглэн татаж, шалгаж байна гэж тус улсын KBS телевиз мэдээллээ.

Учир нь, Сөүл хотын Мапогийн цагдаагийн газраас Үндэсний батлан ​​хамгаалах яамны харьяа цэргийн энгийн иргэн болох 20 гаруй насны эрэгтэйг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаж байгаа тухай өчигдөр /2023.12.06/ мэдэгдлээ. 

Тодруулбал, Цэргийн албан тушаалтан ноён А-г арванхоёрдугаар сар 04-ын өглөөний 08:00 цагийн орчимд Сөүл хотын Хондае дүүргийн нэгэн клубийн өмнө согтуу байхдаа монгол оюутан охины гараас атгаж, улмаар биеийн хэсэгт нь хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм байна.

Цэргийн албан тушаалтан А нь тухайн үед согтуу байсан бөгөөд тус хэргийн анхан шатны мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа Сөүл хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, залуучуудын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр төлөвлөж буй ажээ.