Олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд оролцож, математикийн хичээлээр 47 дугаар байранд эрэмбэлэгджээ

Олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд оролцож, математикийн хичээлээр 47 дугаар байранд эрэмбэлэгджээ

Олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд оролцож, математикийн хичээлээр 47 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.

Тодруулбал, PISA-2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцлоо. Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтжээ. Үнэлгээний дүнг өчигдөр /2023.12.06/ зарласан байна.

Монгол Улс 81 орноос

  • Математик 47 дугаар байр
  • Унших чадвар 65 дугаар байр
  • Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.