"Blackpink" хамтлагийн Jennie, BTS хамтлагийн V нар салсан талаар JTBC телевиз мэдээлжээ

"Blackpink" хамтлагийн Jennie, BTS хамтлагийн V нар салсан талаар JTBC телевиз мэдээлжээ

БНСУ-ын BTS хамтлагийн V болон Blackpink хамтлагийн Jennie нар салсан талаар JTBC мэдэгдлээ.

Өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр JTBC телевизийн мэдээлснээр BTS хамтлагийн V болон Blackpink хамтлагийн Женни хоёр харилцаагаа дуусгавар болгожээ. 

Сонирхуулахад, өнгөрсөн зун Чежү аралд тэдний хамтдаа машинд сууж явсан гэрэл зураг цацагдсанаар харилцаа нь олонд ил болсон байдаг. Дараа нь Нью-Йорк руу нэг өдрийн зайтай нисэж, ижил төстэй газруудын зургийг цахим хуудаснаа байршуулснаар баталгаажсан ч одоог хүртэл албан ёсны хариу тайлбар өгөөгүй байсан юм. Удахгүй V цэрэгт татагдана. Харин Жэнни YG энтертаймэнттай гэрээгээ сунгаад байгаа. Одоогоор тус хоёр алдартны талаар харъяалагддаг энтертаймэнтууд нь ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. 

Эх сурвалж: JTBC