Индонезод дэлхийн хамгийн том цэцэг ургажээ

Индонезод дэлхийн хамгийн том цэцэг ургажээ

Индонезын Суматра арлын Манинжау дархан цаазат газарт дэлхийн хамгийн том, хамгийн эхүүн үнэртэй цэцэг болох “Цогцос цэцэг” буюу “Rafflesia tuan-mudae” цэцэглэжээ. Уг цэцэгний диаметр нь 111 см хэдэн жилийн өмнө дэлгэрч байсан цэцгийнхээс 4 см-аар том ажээ. “Rafflesia tuan-mudae” нь есөн сар орчим ургасныхаа дараа цэцэглэдэг бөгөөд тус цэцгийг “Цогцос цэцэг” гэдэг нь тус цэцэгнээс ялзарч муудсан махны эхүүн үнэр үнэртдэг байна.