Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий 191 нас хүрч, хуурай газрын хамгийн өндөр настай яст мэлхий цолыг дахин нэг жилээр сунгалаа.
Жонатан гэгддэг Сейшелийн аварга яст мэлхий (Aldabrachelys gigantea hololissa) 1882 оноос хойш Атлантын далайн өмнөд хэсэгт орших Гэгээн Елена арал дээр амьдарч байгаа аж. Түүнийг 1832 онд төрсөн гэж тооцоолдог байна. Учир нь анх бэлгийн замаар одоогийн байгаа аралд ирэхдээ нас бие гүйцсэн 50-аас доошгүй настай байсан бөгөөд үүнээс ч илүү настай байж магадгүй байгаа юм. Мөн 1882-1886 оны хооронд авсан хуучин гэрэл зураг буюу Жонатаныг тухайн үеийн Гэгээн Хелена мужийн хилийн чанад дахь Британийн нутаг дэвсгэрийн захирагч Уильям Грей-Вилсоны цэцэрлэгт бэлчээж байгааг харуулсан зураг нь түүний насыг баталжээ.
Эх сурвалж: Livescience