Дэлхийн хамгийн хөгшин иргэн 117 настай

Дэлхийн хамгийн хөгшин иргэн 117 настай

Дэлхийн хамгийн өндөр настай Япон улсын иргэн Кане Танака 117 насны төрсөн өдрөө нэгдүгээр сарын 2-нд тэмдэглэжээ. 

Тэрбээр төрсөн өдрөө Фүкүокод байх өөрийн гэртээ тэмдэглэсэн бөгөөд баярын бялуугаа амталж үзээд "Амттай. Гэхдээ би үүнээс ч илүүг хүсэж байна" гэж хэлснээс түүний цаашид ч олон жил амьдарна гэсэн итгэл үнэмшил харагдна. 

Мөн өнгөрсөн жил буюу 116 нас 66 хоногтойдоо дэлхийн хамгийн өндөр настай иргэнээр Геннисийн номд бичигджээ. Кане Танакагаас өмнө Франц улсын иргэн Жанне Калента гэх эмэгтэй 122 насалж, 1997 онд өөд болсон бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байжээ.