Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт Эрээнхот боомт энэ оны эхний арваннэгдүгээр сард 1.33 сая орчим жуулчдыг хүлээн авч, нэг өдрийн дотор 8870 гаруй хүн зорчиж, дээд цэгтээ хүрсэн гэж орон нутгийн эрх баригчидаас эш татан “Travel daily news” агентлаг мэдээллээ.
Мөн энэ хугацаанд хуурай замын боомт 169 мянга орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэсэн гэж Эрээн боомтын орох, гарах хилийн шалган нэвтрүүлэх станцаас мэдээллээ. Тус агентлагийн мэдээлэлд, “Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хоёр талын худалдааны цар хүрээ байнга нэмэгдэж байна. 2022 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 12.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34%-иар өссөн. Албан ёсны мэдээллээр 2023 оны эхний зургаан сарын байдлаар энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62.6%-иар өсөж, хүчтэй өсөлтийн хурдаа хадгалсан байна” гэжээ.