Якутийн 10 гаруй сууринд агаарын температур хасах 50 градуст хүрж, нислэгүүд цуцлагдаж, сурагчид зайнаас хичээллэж эхэлсэн талаар Якутгидрометийн сайт мэдээлэв.
Одоогоор Якутийн Нюрба, Сунтарь, Намцы, Усть-Мом, Батамай зэрэгт хасах 49-50 градус хүрч хүйтэрсэн бол Амга, Теплы Ключ, Хабардино, Крест-Халджай, Верхоянск, Бердигестях, Ытык-Кюэльд агаарын температур -51 -53 болж буурчээ. Хамгийн хүйтэн газар нь Оймякон, Чурапча хотод байдаг бөгөөд -54 градус байна.
Харин Якутскийн нисэх онгоцны буудлын орчимд агаарын температур хасах 49 градус байна. Агаарын төвийн хэвлэлийн алба цаг уурын үзэгдэх орчин 500 метрээс бага байгаа тул Цаг агаарын таагүй байдлын улмаас Новосибирскээс ирэх S7 агаарын тээврийн онгоцны нислэг хойшлогдож, Магадан руу чиглүүлсэн байна. Энэ талаар тус Нисэх онгоцны буудлын цахим самбарын мэдээлснээр, орон нутгийн хэд хэдэн нислэг, мөн Москва, Новосибирск чиглэлийн нислэгүүд 12 цаг хойшлогдсон гэжээ. Мөн Якутскийн боловсролын хэлтсээс мэдээлснээр цаг агаарын хүйтний улмаас нийслэлийн 1-8 дугаар ангийн сурагчдыг зайны сургалтад хамруулсан. Покровск хотод автобусны тоормос хөлдөж, шугамаас гарсан” гэсэн байна.