2020 онд Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

2020 онд Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Нийслэлд хамгийн их түлшний хомсдол үүсдэг бүс болох Баянзүрх дүүрэгт 2020 онд шахмал түлшний үйлдвэр барихаар болсон талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр /2020.01.16/ Засгийн газарт жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг танилцуулжээ. Уг үйлдвэрийн барилгын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, зургаадугаар сард ашиглалтад оруулна. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэж үзвэл оны хагаст ашиглалтад орж буй үйлдвэр 2020 онд нийт 300 орчим мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой гэлээ.