Хөгжмийн продюсер Б.Чинбатын эмчилгээнд зориулан хандивын аян эхлүүллээ

Хөгжмийн продюсер Б.Чинбатын эмчилгээнд зориулан хандивын аян эхлүүллээ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм. Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, түүнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна. 

"Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв аяныг санаачилсан ба эхний байдлаар "Хос зүрхээ хамгаалъя” пэйсбүүк групп үүсгэн, аяны талаарх мэдээлэл дамжуулж эхлээд байна. 

Тэдний биеийн байдал болон эмчилгээний талаар хөгжимчин, продюсер Д.Ганпүрэв "Бид Ц.Сарнайтай холбоотой байгаа. Хагалгаа амжилттай болсон ч өдөр тутмын эмчилгээний зардал дутсаны улмаас хүмүүсээс зээл авч, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм билээ. Энд зөвхөн нэг хүний эмчилгээний асуудал бус хоёрын хоёр залуу хүний, хоёр сайхан уран бүтээлчийн амь насны асуудал яригдаж байна. Хагалгаа хийснээс хойш Чинбаа, Сарнай хоёрт эмчилгээгүй өнжсөн өдөр гэж байхгүй. Тэр бүхэн мөнгөөр хэмжигдэж байгаа. Өндөр өртөг төлбөртэй тул цаашдаа санхүүгийн байдлаасаа болж эмчилгээгээ хийлгэж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаад харамсаж байна. Хэрэв эмчилгээ нь долоо хоног тасалдвал бид тэднээс хагацаж ч магадгүй ийм эрсдэлтэй байдалд хүрчээ. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас өдөр бүрийн эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа гэсэн үг. Олон нийтээс дэмжлэг авахаас өөр аргагүй болсон учраас “Хос зүрхээ хамгаалъя” гэсэн аян өрнүүлж байна. Өнөөдөр рок, попынхон, ардын хөгжмийнхөн, бусад уран бүтээлчид гээд тоглолт зохион байгуулах баг бүрэлдэхүүн хуралдаж, тоглолт болох хугацаа, товоо гаргана. Өнөөдрийн хуралдаанаар бүх зүйл тодорхой болох байх. Монголын ард түмэндээ авьяаслаг, залуу уран бүтээлчийнхээ амь насыг аварч үлдэхэд сайхан сэтгэлийн тус дэмээ зориулах уриалж, хүсэж байна" гэжээ. 

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай /Sarnai singer/ холбогдож болно. Мөн: Хаан банкны 5212071351 Цогтбаяр Сарнайн дансанд  гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох нь ээ.