Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн ихэнх сумдаар салхи 38 м/с хүрч, цасаар шуурч байна

Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн ихэнх сумдаар салхи 38 м/с хүрч, цасаар шуурч байна

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-ний 15:50 цагийн ажиглалтын мэдээгээр цас орж, салхи шуургатай байгаа аймаг, сумдын мэдээлэл хүргэе.

Увс, Ховд, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутгаар цас орж байгаа бол Баян-өлгий, Увс аймгийн зарим, Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар 10-15 м/с, зарим үед 20-38 м/с хүрч, цасан шуурга шуурч байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.