Монгол улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар орныг зорьсон.
Тэгвэл нэг жилийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн эдгээр энхийг сахиулагчид өнөөдөр /2023.12.03/ Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хандив өргөлөө. XII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Н.Эрдэнэбаяр нийт алба хаагчдаа төлөөлөн 10 орчим сая төгрөгийн эмнэлгийн гурван ор, тэргэнцэр, эмчилгээний хэрэгслийг ЭХЭМТ-д бэлэглэжээ.