ВИДЕО: И.Макс Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн Израилын сууринд очиж, Starlink-ийн интернэтийг Газын зурваст нэвтрүүлэхийг санал болгожээ

ВИДЕО: И.Макс Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн Израилын сууринд очиж, Starlink-ийн интернэтийг Газын зурваст нэвтрүүлэхийг санал болгожээ

Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог Америкийн SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзах үеэрээ түүнийг антисемитизмийг /еврейчүүдийг үзэх ядах үзэл/ дэвэргэхээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Израилд хийсэн айлчлалынхаа үеэр И.Маск Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн Израилын Кфар-Аза сууринд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамт очсон байна. Энэ үеэр өнгөрөгч аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израил руу зэвсэгт халдлага хийсэн үеийн бичлэгийг И.Маскт үзүүлжээ. Харин Израиль цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсний улмаас Газын зурваст интернэтийн сүлжээ тасалдсан тул И.Маск Starlink-ийн интернэтийн үйлчилгээгээ Газын зурвас дахь тусламжийн байгууллагуудад нэвтрүүлэхийг санал болгожээ. 

Эх сурвалж: BBC