"Хятадын хойд хэсэгт хүүхдийн амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгаа эрс нэмэгдэж байна" гэж ДЭМБ-аас анхааруулжээ

"Хятадын хойд хэсэгт хүүхдийн амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгаа эрс нэмэгдэж байна" гэж ДЭМБ-аас анхааруулжээ

Энэ оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлсэн байна. Харин энэ сарын 13 /2023.11.13/-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос, "Хүүхдүүд голчлон өвчилж буй амьсгалын замын өвчлөл улсын хэмжээнд нэмэгдэж байна" гэж мэдээлсэн байна. 

Мөн БНХАУ-ын эрх баригчид энэ өсөлтийг коронавирусийн хязгаарлалтыг цуцалж, хүйтний улирал ирж байгаатай холбон тайлбарлаж байгаа бөгөөд томуу, амьсгалын замын синцитиал вирус /RSV/, амьсгалын замын цочмог хам шинжийн хүнд хэлбэрийн коронавирус 2 /SARS/ зэрэг эмгэг төрүүлэгчид эргэлдэж байгаатай холбон тайлбарлаж байна. Микоплазмын уушгины хатгалгаа ба RSV нь насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд нөлөөлдөг гэж тодотгосон байна.  Иймд иргэд та бүхнийг гадуур гарахдаа өөрөө болоод хүүхдүүдэд амны хаалт, маск сайтар зүүлгэхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудас who.int