Дэлхийд 50 тохиолдол бүртгэгдээд буй H1N2 буюу “гахайн ханиад” Их Британид анх удаа илэрчээ

Дэлхийд 50 тохиолдол бүртгэгдээд буй H1N2 буюу “гахайн ханиад” Их Британид анх удаа илэрчээ

Их Британид H1N2 буюу “гахайн ханиад”-ны ​​анхны тохиолдол илэрлээ гэж тус улсыэ эрүүл мэндийн газраас нь мэдээллээ. Тодруулбал, H1N2 буюу “гахайн ханиад” нь ердийн ханиадны үзлэгээр илэрсэн бөгөөд халдвар хаанаас ирсэн, хүмүүсийн эрүүл мэндэд учруулж болох эрсдлийг судлах болно гэжээ. H1N2 гахайн томуугийн вирусээр хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхий даяар “гахайн ханиад”-ны 50 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сард АНУ-д нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Их Британид илэрсэн халдвар нь дэлхий даяар гахайн томуугаар өвчилсөн сүүлийн үеийн тохиолдлуудаас арай өөр байгаа аж. 

Эх сурвалж: BBC