ВИДЕО: Бразилийн реппер тоглолтынхоо үеэр тайзан дээр галд автжээ

ВИДЕО: Бразилийн реппер тоглолтынхоо үеэр тайзан дээр галд автжээ

Бразилийн рэп уран бүтээлч Джонга тоглолтынхоо үеэр тайзан дээр галд автсан бичлэгийг "Bild" Telegram суваг орос хэлээр нийтэлжээ.

Тус дүрс бичлэгт Джонга дуулангаа урагш алхах үед тайзны дунд байрлаж буй пиротехникийн байгууламжийн хажуугаар өнгөрөхдөө галд автжээ. Улмаар Маркес өөрөө хувцас нь шатаж байгааг шууд анзаараагүй хэсэг явсны дараа гал гарч байгааг харсан реппер  шортоо тайлж, тайзны ажилчид галыг унтраасан байна. Түүнчлэн өнгөрсөн жил Феодосия хотод 35 настай галын шоуны бүжигчин тоглолтынхоо үеэр шатаж байжээ. Ослын шалтгаан нь чанар муутай керосин байсан аж.  

ВИДЕО: