БИДНИЙ ТУХАЙ: Төв азийн худалдааны бүх зам Монгол руу чиглэж байна гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Төв азийн худалдааны бүх зам Монгол руу чиглэж байна гэжээ

"Российская газета"-д нийтэлсэн мэдээнд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллинаас иш татан, Москва М-12 хурдны замыг Монголоор дамжин Хятад руу сунгахыг хүсэж байна гэжээ.

Одоогоор М-12 нь Оросыг Казахстантай холбосон зам аж. Узбекистан, Монгол хоёр улс авто болон агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх шатандаа орж, БНХАУ-аас дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хялбарчлахыг эрмэлзэж байна гэж МҮОНРТ мэдээлсэн. Узбекистан, Монголын албаны хүмүүс Хятад, Европ төдийгүй Иран, Пакистан, Энэтхэг рүү дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад байгаа юм. Иймд төв азийн худалдааны бүх зам Монгол руу чиглэж байгааг eurasianet онцолсон байна. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудыг онцолбол,

  • Казахстан

Казахстаны засгийн газар тус улсын худалдааны төв болох Алматы хотын эргэн тойронд төмөр зам барих ажлыг эхлүүлжээ. 2022 онд Хятад, Казахстаны хооронд төмөр замын тээврийн хэмжээ 23 сая тонн байсан бол тус хэмжээ энэ оны байдлаар 20 хувиар өссөн байна.

  • Узбекистан

Узбекистаны Тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, дэд сайд Маманбий Омаров Хятадын “Hichain Logistics Co” фирмийн төлөөлөгчидтэй Андижан, Навои, Каракалпакстан зэрэг Төв Азийн улс даяар янз бүрийн байршилд тээврийн зангилаа байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

  • Киргиз

Киргизийн эрх баригчид Хятад-Киргизстан-Узбекистан төмөр замын Киргизийн хэсгийг санхүүгийн дэмжлэг авахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна. Киргизийн Тээврийн дэд сайд Ырысбек Бариев Азербайжанд болсон худалдааны арга хэмжээний үеэр хэлэхдээ, төслийн сонирхлыг нэмэгдүүлэхийг хичээж, "бүс нутаг хоорондын харилцааг бэхжүүлж", "бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ" гэжээ.

  • Тажикстан

Худалдааны дэд сайд Фарход Восидион Хятадын Шиань хотод болсон худалдааны арга хэмжээнд оролцох үеэрээ Хятад-Тажикистаны худалдаа 2023 оны 1-9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөнийг мэдэгдэв. Сүүлийн таван жилийн хугацаанд хоёр талын худалдаа бараг хоёр дахин нэмэгдсэн гэж Худалдааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

  • Туркменистан

Туркмен-Ираны Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын 17-р хуралдаанд оролцож буй Туркменистаны эрх баригчид Туркменстан, Казахстанаар дамжин Иран, Хятадыг холбосон транзит тээврийн чиглэлийн хөгжлийг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Туркмений транзит тээврийн дэд бүтцийг өргөжүүлснээр Хятад, Ираны хооронд бараа тээвэрлэх хугацааг хоёр долоо хоног хэмнэнэ гэж Казахстаны “Ак Жайык” сонинд нэрээ нууцалсан шинжээчид онцолжээ.