Судлаачид Бразилаас цөлд амьдардаг үлэг гүрвэлийн шинэ төрлийг олж тогтоожээ

Судлаачид Бразилаас цөлд амьдардаг үлэг гүрвэлийн шинэ төрлийг олж тогтоожээ

Араракуара хотоос олдсон хөлийн мөрийг судалсны дараа Бразилд үлэг гүрвэлийн шинэ зүйл олдсон тухай ВВС агентлаг мэдээллээ.

1980-аад онд Бразилийн Ботукату формацийн өргөн уудам дундаас Италийн санваартан, палеонтологич Жузеппе Леонарди нэгэн гайхалтай нээлт хийсэн нь үлэг гүрвэлийн ул мөр байсан юм. Улмаар хожим эрдэмтэд тус нээлтийг үлэг гүрвэлийн "зам" гэж нэрлэсэн юм. Эрдэмтэн Леонарди палеонтолог  тэдгээр чулуужсан замыг баримтжуулж, цаашдын судалгаанд зориулж 1984 онд сорьцуудыг Бразилийн Дэлхийн шинжлэх ухааны музейд хандивлаж, цаашдын шинжилгээг хийлгэсэн билээ.

Тэгвэл тус нээлтээс олдсон мөр бусад үлэг гүрвэлийн мөртэй таарахгүй байгааг олж, “Farlowichnus rapidus” хэмээх шинэ зүйлийн цөлд амьдарч байсан хурдан, махчин амьтан үлэг гүрвэлийн мөр болохыг судлаачид тогтоожээ.