ОХУ-ын цэргийн хяналтад ороод буй Крым хүчтэй шуурганд өртжээ. Үүний улмаас далай ус эргээсээ хальж, хурдны зам хаагдсан байна. Мөн үерт автсан байшингаас 150 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 498 мянган хүн цахилгаангүй болоод байгаа аж.
Тодруулбал, Красноперекопск хотын гурван гудамжны оршин суугчид гэрэл цахилгаангүй, Алушта хотод 100 орчим хүн, Красногвардейский дүүргийн долоон тосгонд ус хангамжгүй, Саки хотын 70 орон сууц хийгүй болсон гэж орон нутгийн засаг захиргааны дарга нар мэдэгджээ. Харин сэргээн засварлах ажил салхи намжих үед эхэлнэ гэнэ. Мөн эргийн дагуу хотуудад 8 метр хүртэл давалгаа үүсэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Varlamov news
ВИДЕО: Крымд болсон хүчтэй салхины улмаас далайн ус эргээсээ хальж хурдны зам нь хаагджээ pic.twitter.com/ZXVxxAq0Yl
— iSee.mn (@iSee_MN) November 27, 2023