Орос улс Украины газар нутаг руу түрэмгийлж, дайн өдөөсний улмаас олон улсын хоригт ороод байгаа. Үүний улмаас олон улсын нислэг үйлддэг Боинг загварын онгоцнуудын сэлбэг хэрэгсэлийг ч нийлүүлэхгүй байгаа юм.
Энэ талаар ОХУ-ын Тээврийн сайд Виталий Савельев, "Оросын агаарын тээврийн салбар хориг арга хэмжээнд орсны улмаас 76 онгоцоо алдаад байна" гэж мэдэгджээ. Тодруулбал, Европын холбооноос ОХУ-д иргэний агаарын хөлөг, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, даатгал, засвар үйлчилгээний үйлчилгээ үзүүлэхийг хориглосон гэдгийг сануулж байгаа юм.
Эх сурвалж: NEXTA
"Russia has lost 76 passenger airplanes because of sanctions on the airline industry," complained Saveliev, head of the Russian Transport Ministry.
— NEXTA (@nexta_tv) November 25, 2023
We remind, the EU has banned the supply of spare parts and civil aircraft to Russia, as well as insurance and maintenance services. pic.twitter.com/8ZEl46HRCd