Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fight Night 18" арга хэмжээ ирэх 2024 оны нэгдүгээр сарын 13-нд Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд болно.
Уг тэмцээнд манай улсын тулаанч З.Шинэчагтага "One championship" холбооны найм дахь тулаанаа БНСУ-ын тулаанч Квон Вон-илтай хийх тов гарсныг БНСУ-ын Stardailynews мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Таван мянган хүний суудалтай Лумпини цэнгэлдэхэд болох тус тоглолтыг АНУ-ын Нью-Йорк хотод нэгдүгээр сарын 12-ны 20:00 цагаас дэлхийн OTT үйлчилгээний "Amazon Prime Video"-ээр шууд үзэх боломжтой. Харин Солонгост "Coupang Play"-ээр цацагдах юм байна.
Солонгосын тулаанч Квон Вон-ил нь аварга шалгаруулах тэмцээнд найм хожиж дөрөв хожигдсон. ONE Championship-д зургаа хожиж, гурав хожигдсон амжилттай. Харин манай тамирчин З.Шинэчагтага "One championship" холбоонд арван тулаан хийж ялалт болон ялагдлын хэмжээ тэнцүү байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд "One championship" холбооны долоо дахь тулаанаа БНХАУ-ын тамирчин Руй Чэнтэй хийж ялалт байгуулсан билээ.