В.Путины оролцох "Их-20" -ын цахим уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцохоос татгалзсан гэж мэдээлжээ

В.Путины оролцох "Их-20" -ын цахим уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцохоос татгалзсан гэж мэдээлжээ

Орос, Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анх удаа "Их-20" -ын дээд хэмжээний цахим уулзалтад оролцохоор болсон байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины оролцох тус цахим уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцохоос татгалзсан талаар тус уулзалтыг даргалж буй Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээллээс иш татан Bloomberg мэдээлжээ. 

Тодруулбал, тус уулзалтад БНХАУ-ыг Ши Жиньпиний оронд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян оролцох бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг оронд ямар албан тушаалтан оролцох нь тодорхойгүй байгаа аж. Харин Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд, "Их-20 цахим уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг хөндөх өргөн илтгэл тавина" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Bloomberg