"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бяцхан үрсээ хүндэтгэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Мөн Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарласан байгаа билээ.