Баяраар хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарахыг санууллаа

Баяраар хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарахыг санууллаа

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болон амралтын өдрүүдэд баяр ёслол тэмдэглэх, аялах, зугаалахдаа болзошгүй эрсдлээс сэргийлэх дараах зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ИРГЭД, ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ ТА:

• Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,
• Унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар зэрэг тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах,
• Автомашинаар зорчих бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх, 
• Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр буюу явган хүний гарцаар гарах зэрэг хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

ГОЛЫН ЭРЭГТ АМАРЧ ЗУГААЛАХДАА:

• Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,
• Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх, 
• Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, 
• Иргэд, эцэг, эх асран хамгаалагч та бүхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

ХҮН УСАНД ЖИВЖ БАЙГАА ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ: 

• Нэн яаралтай онцгой байдлын аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах, 
• Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж гаргах, 
• Живж буй хүнийг ар талаас нь сугадан уснаас татан гаргах, шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.