Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2019” шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд “ дахь жилдээ зохион байгуулж байна.
Үйл ажиллагааг нээж УИХ гишүүн, Залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа.
Монголын Залуу Багш нарын холбоо нь 2008 онд Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачлагаар үүсэн байгуулагдаж байсан бол 2015 оны 9-р сараас үндэсний хэмжээний байгууллага болох зорилт дэвшүүлэн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ жил нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Оны шилгүүдийг тодруулбал Б.Баяржаргал СХД 62-р сургууль, Б.МөнхбаярСХД 156-р цэцэрлэг, Б.Цагаанцоож СХД 67-р сургууль, М.ОдбаярАрхангай аймгийн 1-р сургууль, Б.ЭнхнаранСүхбаатар аймгийн ЕБС-ийн 1-р сургууль, Н.Бадамсүрэн Налайх дүүрэг Эрдмийн оргил цогцолбор, П.ХэнмэдэхДархан уул аймаг Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Н.МягмархандСХД Ирээдүй цогцолбор, М.Солонгонцацрал Чингэлтэй дүүрэг Монгол Солонгос хамтарсан полтекник коллеж, Ч.Пүрэв-ОчирХУД 52-р сургуульшилдэг багшаар тус тус шалгарлаа.
Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, санаачлага, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан зэргийг харж тодруулсан байна. Мөн нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг гол үзүүлэлт болжээ.