ВИДЕО: АНУ-ын Конгрессын байр руу нэвтэрсэн Палестиныг дэмжигчид рүү Төлөөлөгчдийн танхимын дарга Израилын далбааг барин гарч иржээ

ВИДЕО: АНУ-ын Конгрессын байр руу нэвтэрсэн Палестиныг дэмжигчид рүү Төлөөлөгчдийн танхимын дарга Израилын далбааг барин гарч иржээ

АНУ-д Палестиныг дэмжсэн жагсагчид цагдаагийн хамгаалалтыг давж, Капитолын нэгэн байр руу нэвтэрч, "Газийн зурваст гал зогсоох"-ыг шаардсан байна. Харин АНУ-ын цагдаагийн алба хаагчид жагсагчдыг Капитолын ордноос гаргаж, зарим жагсагчдыг баривчилж, авч явсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Мөн тус жагсаалын үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын түр дарга П.МакХенри Капитолын ордонд Палестиныг дэмжсэн жагсагчид руу Израилийн далбааг барин гарч ирсэн байна. 

BBC агентлагийн сэтгүүлчийн хэргийн газраас дамжуулсан мэдээлэлд, "тус жагсаалд оролцож буй хүмүүс өөрсдийгөө геноцидын эсрэг тэмцэгчид хэмээн нэрлэж, Израилын тал Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалж байгаа "Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой" зүүн жигүүрийн байгууллага уг ажиллагааг явуулж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC