БНАСАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцан цахилгаан шуудан солилцжээ

БНАСАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцан цахилгаан шуудан солилцжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгол ард улс, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор цахилгаан шуудан солилцсон талаар БНСУ-ын Yonhap агентлаг мэдээлэв.

Yonhap News агентлагт “Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 17-ны өдөр мэдээлснээр, Гадаад харилцааны сайд Чой Сон Хи, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнх Батцэцэг нар дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээсэн байна. Хойд Солонгос, Монгол хоёр 1948 оны аравдугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон юм” гэжээ.