Израил Улс болон Хамас бүлэглэлийн хооронд үүссэн дайны нөхцөл байдлын улмаас Газын зурвасын нэгэн эмнэлэг агаарын цохилтод өртжээ.
Улмаар 500 орчим хүн амиа алдсан тухай тус нутгийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Энэ талаар Израилын батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Уг хэрэг явдлын шалтгаан тодорхойгүй бөгөөд арми мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эмнэлэг бол маш эмзэг барилга. Тиймээс манай бай биш" гэжээ.
Харин Аль-Ахли эмнэлэг агаарын цохилтод өртсөнд Хамас бүлэглэлийнхэн Израилыг буруутгаж байгаа бол Израилын тал Палестины Исламын жихад бүлэглэлийн харвасан пуужингийн улмаас дэлбэрэлт болсон гэж мэдэгджээ.