Япон улсаас Израил болон Хамасын бүлэглэлийн дайнд нэрвэгдсэн иргэдэд 10 сая долларын тусламж үзүүлнэ

Япон улсаас Израил болон Хамасын бүлэглэлийн дайнд нэрвэгдсэн иргэдэд 10 сая долларын тусламж үзүүлнэ

Израил болон Хамасын бүлэглэлийн хооронд үүссэн дайны улмаас үүсээд буй хямралыг зохицуулахын тулд Япон улс Газын зурвасын энгийн иргэдэд 10 сая долларын тусламж үзүүлнэ гэж Гадаад хэргийн сайд Камикава Йоко өнөөдөр /2023.10.17/ мэдэгджээ.

Тэрбээр, “Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг аль болох хурдан намжаахын тулд миний бие Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиантай утсаар яриа хэлэлцээ хийж байна. Бид хоол хүнс, ус, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэм зэмгүй энгийн иргэд болон Палестины дүрвэгсдэд хүргэхийн тулд энэхүү ажлаа үргэлжлүүлэх болно" гэжээ.