Брюссель хотод болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр алан хядагч гал нээж хоёр энгийн иргэний аминд хүрчээ

Брюссель хотод болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр алан хядагч гал нээж хоёр энгийн иргэний аминд хүрчээ

Бельгийн шигшээ баг Шведийн эсрэг хийсэн "Евро 2024" тэмцээний урьдчилсан шатны тоглолт Брюссель хотод болох үеэр Шведийн хоёр иргэн буудан хороосон хэрэг гарсан байна. Иймд аюулгүй байдлын үүднээс тоглолтыг зогсоосон байна. Учир нь хөлбөмбөгийн тэмцээн болж буй цэнгэлдэхээс ердөө 5 км-ийн зайд тус халдлага үйлдэгдсэн байна.

Тус гэмт хэргийг нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр, буудсан этгээд гал нээхээсээ өмнө "Аллаху Акбар" гэж хашгирч байсан гэжээ. Харин тус халдлагыг үйлдсэн этгээд өөрийгөө Исламын алан хядагчдыг дэмжигч гэж нэрлээд Шведийн гурван /хоёр биш/ иргэнийг хөнөөсөн гэж зарласан хэд хэдэн видео бичлэгийг нийтэлжээ.  Амиа алдсан хүмүүс тоглолтод оролцохоор явж байсан талаар BBC агентлаг мэдээлсэн байна.

Хамас, Израилын хурцадмал байдлын улмаас дэлхийн зарим орнуудад онц байдалд шилжээд буй. Иймд гадаад орнуудад зорчиж буй Монгол Улсын иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.