БНСУ-д өнгөрсөн оны “Halloween”-ийн баяраар тохиолдсон үйл явдал давтагдахаас сэргийлж, дохиоллын систем ажиллуулна

БНСУ-д өнгөрсөн оны “Halloween”-ийн баяраар тохиолдсон үйл явдал давтагдахаас сэргийлж, дохиоллын систем ажиллуулна

БНСУ-д өнгөрсөн жилийн "Halloween" буюу сүнсний баяраар Сөүл хотын Итаэвон дүүрэгт хэт олон хүн цугласны улмаас, бөөгнөрөл үүсч, улмаар 160 орчим хүн харамсалтайгаар амь насаа алдсан.

Тэгвэл энэ жил Сөүл хотын захиргаа өнгөрсөн оны “Halloween”-ийн баярын үеэр тохиолдсон харамсалтай үйл явдал давтагдахаас сэргийлж, хараа хяналтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаснаа танилцуулжээ.

Тодруулбал, Цугларсан олныг хянаж, автоматаар тоолж, аюулын дохиог удирдлагуудад мэдэгдэх систем нэвтрүүлэх гэж буйгаа албаныхан мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн нягтаршлыг тогтоох программ нь CCTV хяналтын камеруудтай холбогдох бөгөөд камеруудын хамарч буй хэсэг дээр хүмүүсийг автоматаар тоолох аж.