АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израйлд айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израйлд айлчилна

Израил-Хамасын хооронд дайн болж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг зорихоор болжээ. 

Тодруулбал, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчид айлчлалын урилга илгээсэн. Жо Байден Израилыг дэмжиж буйгаа илэрхийлэхээр урилгыг хүлээн авсныг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.

Энтони Блинкений хэлснээр, "АНУ болон Израил хандивлагч улс орнууд, олон талт байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас дахь иргэдэд хүргэх төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон гэв. "Тус бүс рүү хүмүүнлэгийн тусламж нэн яаралтай очих нь хамгийн чухал асуудал" гэжээ. Ингэхдээ хүмүүнлэгийн тусламж Хамаст ашигтайгаар нөлөөлөхөөс болгоомжилж байна. Учир нь илгээж буй хүмүүнлэгийн тусламж Газын зурвас дахь иргэдэд очиход Хамас ямар нэг байдлаар саад болж магадгүй хэмээн Израил улс санаа зовж байгаа аж.