БНСУ-ын "А" зэрэглэлийн жүжигчин Кан Со Ра хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухайгаа олон нийтэд мэдэгджээ.
KST энтертайментийн мэдээлснээр, "Жүжигчин Кан Со Ра жирэмсэн, удахгүй шинэхэн хүнээ өлгийдөн авна" гэжээ. Тэрбээр энэ оны сүүлээр амаржих гэнэ. Сонирхуулахад, Кан Со Ра 2022 онд хуримаа хийсэн бөгөөд өөрөөсөө найман насаар ах, эмч залуутай гэр бүл болсон. Тэдний хувьд анхны охиноо 2021 оны дөрөвдүгээр сард өлгийдсөн.