Израилд дайн ширүүсэж буйтай холбоотойгоор АНУ иргэдээ авахаар Египеттэй хэлэлцэж "Рафах боомтыг түр нээх"-ээр болжээ

Израилд дайн ширүүсэж буйтай холбоотойгоор АНУ иргэдээ авахаар Египеттэй хэлэлцэж "Рафах боомтыг түр нээх"-ээр болжээ

Газын зурваст хямрал гүнзгийрч, Израил болон Хамас бүлэглэлийн дайн ширүүсэж улс орнууд тус улс руу үйлдэх нислэгүүдээ цуцалж, хөрш орнууд нь хилээ хаасан. Улмаар Израилд оршин суугаа иргэдээ татан авахаар томоохон орнууд хэлэлцэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас бусад улс мөн иргэдээ авах боломжгүй байгаа тул бид Израил улсад суугаа 200 гаруй монгол иргэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Израил дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Газа болон Египетийн хоорондох Рафах боомт түр нээгдэж, оршин суугчдыг гаргаж магадгүй байна гэж мэдэгдэв.

Тус мэдэгдэлд, “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Ням гарагт Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиситэй уулзсаныхаа дараа "Рафах боомт нээнэ" гэж мэдэгдсэн. Гэхдээ Аялагчдыг гармаар дамжин өнгөрүүлэх эсэх, хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ямартай ч хязгаарлагдмал хугацаанд тус боомт түр нээгдэнэ” гэжээ.