"Парист дээрэмдүүлсэн нь үнэн ч 600 мянган еврогийн эд зүйлээ алдсан гэх мэдээлэл худал" гэж Н.Цэлмүүн мэдэгджээ

"Парист дээрэмдүүлсэн нь үнэн ч 600 мянган еврогийн эд зүйлээ алдсан гэх мэдээлэл худал" гэж Н.Цэлмүүн мэдэгджээ

Өчигдөр /2023.10.13/ Парис хотын Ландигийн туннелийн ойролцоох А1 автозам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхдаа дээрэмдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Одоогоор хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцсон  бөгөөд Б.Баттүшигийн эхнэр Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлсан байна.

Тэгвэл үнэт эдлэл бүхий цүнхээ алдсан гэх Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүн өөрийн сошиал хуудаснаа дараах постыг бичжээ. Тэрбээр, “Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж, хохирогч нь болсон. Миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувь цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцолъё” гэв.